Дархан-Уул аймгийн нэгэн төмөр худалдаж авдаг цэгийн эзэн Б өчигдөр өдрийн 16.45 цагийн үед “Манай төмрийн цэг дээрээс бууны сум шиг зүйлүүд олдлоо” гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газартаа ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу очиж, цацраг химийн хордлогын ахлах мэргэжилтнүүд үзлэг хийхэд Зенит бууны сумны хонгио-9 ш, 152 мм-ийн Гаубиц бууны сумны их бие-2 ш, тэсрүүлэгч-1 ш, 100 мм-ийн Зенитийн сумны цэнэгтэй хошуу-1 ш, нийт-13 ш сум, галт хэрэгслэлийг хураан авч аюулгүй болгон, Төмөрлөгийн үйлдвэрийн зэвсгийн агуулахад хүлээлгэн өгсөн байна. Хэргийг тус аймгийн холбогдох албаныхан шалгаж байна.
П.Наран