
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны өнөөдрийн хуралдааны эхэнд Бичил уурхайг ашиглах талаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2010.05.24-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр шийдсэн бөгөөд дараагийн хэлэлцэх асуудал нь мөн л Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байна. Уг хуулийн төслийн агуулга нь өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулсанаар ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш өндөр байх үед төсөвт өндөр орлого оруулах боломжийг бий болгох тухай юм. Хууль санаачлагчийн илтгэлийг уншиж танилцуулсны дараагаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы хуралдааныг 15 цаг хүртэл завсарлуулахаар болсон бөгөөд хэлэлцэх асуудал ихтэй байгаа тул завсарлаж орж ирээд шөнө хүртэл хуралдана хэмээн гишүүдэд анхааруулав.
Б.Энхмандах