Хоёрдугаар цахилгаан станцад шинэчлэлт хийхэд 17 тэрбум төгрөг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар цахилгаан станцад шинэчлэлт хийхэд 17 тэрбум төгрөг шаардлагатай

Улсын хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний 1,8 хувийг эрүүл мэндийн
зардалд зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Өвчлөлийн багагүй хувийг амьсгалын
замын өвчин эзэлдэг бөгөөд амьсгалын замын гол буруутан  болсон агаарын бохирдлыг бууруулах ажлыг нэн
яаралтай эхлүүлэхийг Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийнхөн сануулж байна.
Саяхан Засгийн газраас баталсан  “Утаатай
тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 18 их наяд төгрөг шаардлагатай
байгаа ажээ. Хөтөлбөрт утаа багатай түлшний үйлдвэр байгуулах, шинэ технологийн
сайжруулсан зуухыг амьдралд нэвтрүүлэхээс эхлээд Туул, Сэлбэ голыг сэргээх
зэрэг олон ажил багтсан байна. Зөвхөн хоёрдугаар цахилгаан станцад шинэчлэлт
хийхэд 17 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа ажээ. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн
зүгээс агаарын бохирдлыг бууруулах ажлыг шат дараатай хийхийг сануулаад юун
түрүүн автозамыг сайжруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн
зөвлөгөөг өгсөн юм.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж