УИХ дахь намын бүлгүүд маргааш 10.00 цагаас эхэлж хуралдана. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгээр Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцэх юм байна. УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх хуулийн төслүүд дээр хоёр намын бүлгээс ажлын хэсэг гаргаж, зөвшилцөх шаардлага байна гэж өнгөрсөн долоо хоногт үзсэн юм. Тиймээс энэ асуудал дээр олонхийн бүлэг дотооддоо ярилцах шаардлага үүсч байгаа юм.
Харин УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах эсэх тодорхойгүй байна. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор дээрх хуулийн төсөл хэлэлцэгдэх үед “Шударга ёс эвслийн бүлэг нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг дэмжихгүй байх шийдвэрийг гаргасан” гэж мэдэгдэж байсан юм.
Г.ДАРЬ