Сингапурын гараанд Феттел түрүүлэх магадлал өндөр байна

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

Сингапурын гараанд Феттел түрүүлэх магадлал өндөр байна

Формула 1-ын улирлын 13 дахь гараа болох Сингапурын гараа өнөө орой эхэлнэ. Тус тэмцээний хамгийн үзэсгэлэнтэй, мөн хамгийн өрсөлдөөнтэй гарааны нэг гэгддэг энэхүү гарааг тэргүүлэх магадлалтай тамирчдаа Себастиан Феттел, Кими Райконен, Хамилтон, Роме Грожиан нар нэрлэгдээд байгаа билээ. Өчигдөр болж өнгөрсөн байрлал тогтоох гараанд Себастиан Феттел түрүүлсэн бол Нико Росберг, Кими Райкконен нар эхний гурван байрт орсон байна. Харин алдарт Хамилтон тавдугаар байрт бичигдсэн бол Фернандо Алонсо долдугаар байрт бичигджээ. “Формула 1-ийн бүх гараа л хэцүү байдаг. Тиймээс би өнөөдөр хүчээ гарган уралдах болно. Энэ жилийн тухайд багууд ирэх улиралдаа бэлдсэн шинэ моделиудаа туршсан байдалтай уралдаж байх шиг байна. Гэхдээ бид энэ удаад түрүүлэхийн төлөө л уралдах болно” гэж Себастиан Феттель ярьжээ. Себастиан Феттелийн тухайд Сингапурын гараанд сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байгаа билээ. Формула 1-ийн улирлыг одоогийн байдлаар Себастиан Феттел 222 оноотой тэргүүлж байгаа бол хоёрдугаар байрт Фернандо Алонсо 169, гуравдугаарт байрт Луис Хамилтон 141 оноогоор удаалж буй аж. Харин багийн тухайд Ред Булл Рено баг 352 оноотой тэргүүлж байгаа бол Феррари 248, Мерседес 245 оноогоор удаалж байгаа билээ. Энэ улирлын уралдаан дуусахад 7 гараа үлдээд байна.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж