“Нинжа нарын нөхөрлөл”-ийг бий болгох төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

“Нинжа нарын нөхөрлөл”-ийг бий болгох төслийг дэмжлээ

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы эхний асуудлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2010.05.24-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Гар аргаар алт олборлогчидийн буюу бичил уурхайгаас ашигт малтмал олборлох талаарх харилцааг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, Засгийн газраас журам гарган зохицуулахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Уг хуулийн төслөөр бичил уурхайд ашигт малтмал олборлохын тулд нөхөрлөл үүсгэн бүртгүүлээд тодорхой хэмжээний татвар төлөөд ажиллах боломжтой болгож байгаа юм. Мөн нөхөрлөлийн нөхөн сэргээлт хийх үүргийг нь журмаар оруулж өгсөн байна.

Хувиараа ашигт малтмал олборлодог иргэдийн эрх зүйн орчинг зохицуулах шаардлагатайг гишүүд дэмжиж байсан боловч  томоохон ууд уурхайгаараа нөхөн сэргээлт хийлгэж чадахгүй байхад бичил уурхайн нөхөрлөлөөр нөхөн сэргээлт хийлгэх нь юу л бол гэх санал шүүмжлэл гаргасан бөгөөд цианит натри, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шийдэж чадаагүй байгаа энэ үед хуулийн төслийн агуулга хангалтгүй боловсруулагдсан байгааг анхааруулж ажлын хэсгээр нарийвчлан үзэхийг хүслээ. 

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж