Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Кунигийн “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо. Жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир ажилласан бол гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Т.Хулан, Л.Дэмидбаатар, дүрүүдэд С.Сарантуяа, Б.Отгонбат, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд, Ц.Баясгалан, Ц.Төмөрхуяг, Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, Б.Тамир, М.Тогтохжаргал, Б.Одончимэг болон театрын залуу уран бүтээлчид тогложээ.
“Эцсийн зогсоол зөвхөн чи жүжиг” бол нийгмийн “шарх”-ыг хөндсөн бүтээл юм. Хүмүүсийн зүй бус зан үйлдэл гэр бүлийн харилцааг яаж сүйтгэдгийг уг бүтээлээр илэрхийлсэн бөгөөд ямар ч хүний хүрэх эцсийн зогсоол нь түүний гэр бүл байдаг гэдгийг харуулахыг зорьжээ.
“Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг есдүгээр сарын 30-ныг хүртэл УДЭТ-т тоглох юм байна.
Э.ТЭКҮ