Английн прьемер лигийн тавдугаар тойргийн тоглолтын хүрээнд Эвертон клуб, Вест Хэм клубтэй таарч 3:2-ын харьцаагаар хожлоо. Энэ удаагийн тоглолтод Лейтон Бейнэсийн цохисон хоёр чөлөөт цохилт багаа ялалтад хөтөлсөн гэхэд болно. Тоглолтын эхний гоолыг эзэн баг Вест Хэмчүүд оруулсан бөгөөд Мэтт Жарвисын дамжуулалтаар Равел Моррисон 31 дэх минутад гоол оруулжээ. Нэгдүгээр үед үүнээс өөр гоол оруулаагүй байна. Харин хоёрдугаар үеийн 62 дахь минутад Лейтон Бейнэс чөлөөт цохилтоос гоол оруулж тэнцүүлжээ. Харин 71 дэх минутад Марк Нобле 11 метрийн цохилт гүйцэтгэж багтаа тэргүүлэлтийг авчирсан байна. Тоглолт дуусахаас ердөө долоон минутын өмнө Эвертончууд дахин чөлөөт цохилт гүйцэтгэж Лейтон Бейнэс гоол оруулж дахин тэнцүүлсэн ажээ. Торгуулийн цохилтоос ердөө хоёрхон минутын дараа 85 дахь минутад Миралласын дамжуулалтаар Ромелу Лукаку гоолдож Эвертончуудын халаасанд гурван оноог оруулсан банйа. “Энэ бол манай багийн тоглолт. Бид бага зэрэг алдаа гаргаж байсан ч эцсийн мөчид алдаагаа засч чадлаа. Бидэнд хийх зүйл их бий. Ямар ч байсан улирал дуустал формоо хадгалаж хөгжөө дэмжигчиддээ бэлэг барьсаар байх болно” гэж Эвертон клубын ерөнхий менежер Роберто Мартинез ярьжээ. Улирал эхлэхээс өмнө Дэвид Мойс, Маруна Феллайни нарыг алдаад байсан Эвертон клубыг ийм амжилт гаргана гэж хэн ч таамаглаагүй байсан юм. Эвертончуудын экс менежер Мойс өнөөдөр анх удаагаа Манчестерийн дербид оролцоно.
Б.СYX