Сири химийн зэвсгийн мэдээллээ өглөө

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

Сири химийн зэвсгийн мэдээллээ өглөө

Сири улс Химийн зэвсгийг хориглох байгууллагад (ХЗХБ)-д өөрийн химийн зэвсгийн талаарх бүх мэдээллээ өглөө. Химийн зэвсгээ олон улсын хяналтад өгөх гэрээнд тохиролцсон хугацаандаа Дамаск ийн амжиж  мэдээллээ өгчээ.
 
ХЗХБ-ын Гаага дахь төв байр

Сирийн эрх баригчид ХЗХБ-д өөрийн химийн зэвсгийн талаарх мэдээллийг есдүгээр сарын 21-ний дотор амжиж хүргүүлжээ. Албаныхны мэдээлснээр Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад өгөх Орос-Америкийн хэлэлцээний хүрээнд заасан хугацаанд Сирийн эрх баригчид өөрийн мэдээллээ хүргүүлсэн байна.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын Женевт тохиролцсон ёсоор Сири улс өөрийн химийн зэвсгийн талаарх мэдээллээ есдүгээр сарын 21-ний дотор хүргүүлэх ёстой байсан юм. Харин Сири ямар мэдээлэл хүргэсэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж