Пакистаны шоронд хоригдож байсан Талибаныг үндэслэгчдийн нэг Абдул Гани Барадарыг суллахаар болжээ. Талибаныг үндэслэгчдээс цөөхөн үлдсэн үндэслэн байгуулагчдын нэг түүнийг Пакистан улс энхтайван байдлаа сахиулахын тулд сулласан хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр 2010 онд Пакистаны Карачи хотод баривчлагдсан билээ. 2001 оноос хойш Талибаны дээд албан тушаалд суух болсон тэрээр Пакистан улсад төлөөлөгчөөр суух болсон бөгөөд партизаны дайнаас хойш, Пакистаныг хариуцсан комиссараар ажиллаж байсан юм. Түүнийг сулласан явдлыг Афганитай холбон тайлбарлаж байгаа ч Афганистаны засгийн газарт АНУ-ын явуулсан шаардлагын дагуу сулласан байж болзошгүй байна. Гэхдээ энэ баттай бус мэдээлэл ажээ. Хэрвээ ямар нэгэн байдлаар АНУ-ын талд Афганийн удирдлагууд тушаах юм бол залруулж болохгүй том дайны үндэс болох магадлалтай юм.
Б.СYX