
Дэд дарга Д.Дарьсүхбаатар энэ үеэр ХБНГУ-ын Холбооны Иргэний хамгаалалт, гамшгийн тусламжийн агентлагийн Ерөнхийлөгч ноён Кристоф Унгер, дэд Ерөнхийлөгч ноён Ральф Тийслер нартай уулзаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн түүнчлэн германы ТХВ (Техникийн тусламжийн алба)-ны Холбооны төлөөлөгч ноён Франк Шульцетэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.