Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2013 оны 09 дүгээр сарын 21-ний 20 цагаас 09 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус , өдөртөө 10-12 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 мет хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, уулаараа цас орно. Салхи хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө хүйтэрч 2-4 градус дулаан байна.
2013 оны 9 дүгээр сарын 23-наас 9 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи секундэд 5-10 метр. 23-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 24-нөөс баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө12-17 градус дулаан байна гэж Ус цаг, уур орчны хүрээлэнгээс мэдээлэв.