500 мянган ам.долларын шагналын сантай “KDB Korea Open” тэмцээн БНСУ-ын Сөүл хотноо Seoul Olympic Park-д үргэлжилж байна. Тус тэмцээний ганцаарчилсан төрлийн шигшээд тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Польшийн Агнешка Радваньска, гуравт эрэмбэтэй
ОХУ-ын Анастисиа Павлюченкова нар шалгараад байна.
Хагас шигшээд Агнешка Радваньска Испанийн Лара Арруабарренаг 6:0, 6:2-ийн харьцаагаар буулган авчээ. Нөгөө хэсгээс тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон ОХУ-ын Анастисия Павлюченкова Италийн Франческа Скьявонег 7:6, 7:6-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд шалгарлаа.
Хосын төрлийн шигшээд тэмцээнийг тэргүүлэн тоглосон АНУ-ын хосын эсрэг Тайвань, БНХАУ-ын хослол шалгарчээ.
Арав дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээний ганцаарчилсан төрлийн аварга 112 мянган ам.долларын шагнал хүртэх бол хосын төрлийн аваргууд 17 мянган ам.долларын шагнал
хүртэх ажээ. Тэмцээний шигшээ тоглолтууд маргааш болно.