Яаралтай тусламжийн төвд 200 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Яаралтай тусламжийн төвд 200 дуудлага иржээ

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдөр 08.00 цагаас 15.00 цагийн хооронд иргэдээс 200 орчим дуудлагыг ирүүлжээ. Ирүүлсэн дуудлагад “Гудамжинд согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлага багагүй хувийг эзэлж байна.

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-н буюу балжинням, дашням давхацсан билигт сайн өдөр тохиож байгаа. Харин нийслэлчүүд эл өдөр бор дарсыг нэлээд хүртэж байж болзошгүйг дээрх дуудлага харуулж буй юм.

Яаралтай тусламжийн төвд одоо 30 эмч, 30 жолооч иргэдэд шуурхай тусламж үзүүлж ажиллаж байгаа бөгөөд 16.00 цагаас хойш найман эмч, найман жолооч хүч нэмэгдүүлж ажиллах юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж