Хятад Японтой хэлэлцээ хийхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Хятад Японтой хэлэлцээ хийхэд бэлэн гэв

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр АНУ-ын албаныхантай Вашингтон хотноо уулзах үеэрээ маргаантай арлын асуудлаар Япон улстай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгджээ. Япон болон Хятадын хооронд газар нутгийн маргаан үүсгээд буй хэсэг арлууд дунд Зүүн Хятадын тэнгист байрлах Сенкаку арал хоёр орны хооронд ширүүн тэмцэл үүсгээд байгаа юм.

Зүүн Хятадын тэнгис дэх арлуудын орчмын далайн ёроолдох байгалийн хийн ихээхэн нөөц олдсоны дараа Япон, Хятад хоёр эдгээр хоосон арлуудад анхаарлаа хандуулж, олон улсын янз бүрийн гэрээ хэлэлцээрийг сөхөн арлуудыг өөрсдийн нутаг гэж тэмцэлдсээр байгаа аж.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Сенкаку арал Японы эзэмшилд очоод байгаа ба Хятадын талаас тус улс арлыг “маргаантай” гэж тооцсон нөхцөлд хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдсэн байна. Хятадын талаас Японд ийнхүү санал тавьсан нь өнгөрсөн наймдугаар сард ОХУ-д болсон Их 20-н уулзалтын үеэр Шинзо Абе, Си Жинпин нар хоёр орны хоорондох харилцааг сайжруулахад анхаарч ажиллахаар тохиролцсонтой холбоотой гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж