
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалыг өчигдөр 22.00 цагаас эхлэн маргааш 22.00 цагт хүртэл хаажээ. Ингэснээр хойд талын авто замаар хоёр урсгал болж авто машинууд зорчих хөдөлгөөнд оролцож байгаа аж. Хаалттай байх дээрх хугацаанд уулзварт хучилт хийнэ. Улмаар ажил дуусангуут маргааш 22.00 цагаас эхлэн урд талын авто замыг хааж, 24-нийг хүртэл засвараа үргэлжлүүлэх юм байна. Тэр болтол урд талын авто замыг хоёр урсгалтай болгож, авто машинууд хөдөлгөөнд оролцох гэнэ.
Г.ДАРЬ