
Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв биржээс “Явуулын бирж” нэртэй шинэлэг үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлжээ. Явуулын бирж нь ажил хайгч болон ажил олгогч хоёрыг ойртуулсан үйлчилгээ болж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм байна. Тодруулбал, Хөдөлмөрийн төв биржийн ажилтан ажилч хайгч иргэнийг дагуулан явж, ажил олгогчтой уулзуулж ажилд зуучлах болсноор богино хугацаанд ажлын байртай болж буй жишээ олон аж. Тиймээс долоо хоногийн ажлын өдрүүдээс лхагва гаригаас бусдад явуулын бирж ажиллуулахаар болжээ.
Г.ДАРЬ