
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн жилээс эхлэн “Номын баяр” –ыг бүх нийтээрээ тэмдэглэдэг болоод хоёр дахь жилтэйгээ золгож байна. Уламжлал болж байгаа “Номын баяр”-ын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордон, мөн “Номын ертөнц” үзэсгэлэн яармаг Улаанбаатар банкны хоёр давхарт болж, зохиолч, яруу найрагчид оролцон хүүхэд залуусыг ном уншиж оюунаа тэлэхийг хүслээ. “Номын баяр” үзэсгэлэнгээс уншигч та Монголын болон гадаадын олон арван бүтээлийг хямдралтай үнээр худалдаж авах боломжтой. Мөн дээрх өдрийн хүрээнд Үндэсний номын сангийнхан хоёр өдрийн турш 10.30-16.30 цагийн хооронд "Үнэт ховор номын музей"-гээ олон нийтэд үнэ төлбөргүйгээр үзүүлж байгаа юм.
Г.ДАРЬ