Нэгдүгээр ангийг нэрээ бичиж чадахгүй төгсч байна

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангийг нэрээ бичиж чадахгүй төгсч байна

Иргэдийн санал гомдлыг хүлээн авах Засгийн газрын 11-11 утсанд дараах гомдол иржээ. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн нэгдүгээр ангийг төгссөн сурагч нэрээ бичиж чадахгүй байгаад анхаарч сургалтын чанарыг анхаарахыг хүссэн бол телевизийн суваг болгоноор Солонгос кино гарах болсон нь хүүхдийн сэтгэхгүйд сөрөг нөлөө үзүүлэх болсон тул хяналт тавихыг эцэг, эхчүүд хүсчээ. Мөн газартай холбоотой санал гомдол ч тасрахгүй байна. Үүнийг доор сийрүүллээ.

№1309215146 Хогны машины жолооч нарт сургалт зохион байгуулдаг уу? Жолооч нар нь ямар ч ёс суртахуунгүй хүмүүс ажиллаж байна. Зам хааж тавьсан машиныг хогны машины жолооч хүний эд хөрөнгөнд дураараа хүрч байна.

№1309213845 Хүүхдийн формны дотор талын цэнхэр цамц 3 угаагаад сэмэрч байна. Мөн гадна талын форм нь бөөсрөөд маш муу байна. Үүнийг солиулмаар байна.

№1309213305 Улаанбаатар хотруу шилжиж ирэхэд цэргийн батлах цагаан хуудас шаардаад шилжиж ирж чадахгүй байна. Эхнэр 2 хүүхэд нь шилжээд ирчихсэн. Үүнийг шаардахгүйгээр шилжиж ирж болдог болгож болохгүй юм уу?

№1309216522
Макс групп БЗД-ийн 23-р хороо Төрийн тусгай хамгаалалтын байрны хашааг сэтлээд төв зам болгоно гэж байна. Оршин суугчдаас ямарч зөвшөөрөл аваагүй. Гомдолтоай байна. 72 айлын бага талбайтай байр байгаа. Машин тавих газаргүй, явган хүмүүс явахад хүндрэлтэй байна.

№1309202941
Баянхошуунд шинэ зам тавигдаж байгаа.Гэтэл ямар ч тасархай зураас алга шулуун үргэлжилсэн зураас яваад байна.Эргэх бол хаагуур эргэх болж байна вэ? Аваар осол гарсан тохиолдолд шулуун зураас давж болдоггүй учир энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

№1309209548
Зурагтын суваг болгоноор Солонгос кино гарч байгаа нь хүүхдүүдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж ёс суртахуун нь их буруу тийшээ хөгжиж байна.Гадаадын хамтлаг дуучдыг хэтэрхий бишрэн шүтэж байна.Энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зүйл учир арга хэмжээ авах хэрэгтэй байна.

№1309209055
Төв аймгийн Зуун мод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн бага сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх хэрэгтэй байна. 1-р ангийн хүүхэд нэрээ бичиж чадахгүй төгсөж байна шүү дээ. Арга хэмжээ авах хэрэгтэй.

№1309200632 Төрийн хөнгөлөлтөөр орон сууцны барилга барьж байгаа компаниудыг ил тод болгомоор байна. Үүнийг мөрдөж байгаа эсэхийг нь иргэд хянаж байх болно. Тэгвэл ЗГ-аас гаргаж байгаа мөнгө үр дүнтэй болно.

№1309206764
Хүүхэд маань халуураад муудаад түргэн дуудсан боловч ирэхгүй өөрөө хүүхдээ аваад СХД хүүхдийн эмнэлэг дээр очсон боловч эмч нар хуралтай хүүхэд хүлээн авах боломжгүй гээд гадаа 6 цаг хүртэл хүлээгээд сууж байна. Ийм байж болох уу. 6 цаг хүртэл хүнд өвчтөн хүн хүүхэд ирэх юм үхэх юм уу.

БГД-ийн Баруун 4 замын TCD гэдэг Хятадын компани барьсан орон сууцны оршин суугч байна. Байрны түлхүүрийг 8-р сарын 1-нд авсан. Тус барилга маш чанаргүй байна. Одоо хүртэл байрны номер, миний гэрийн тоот байхгүй, түргэн дуудахад хэддүгээр байрны хэдэн тоот гэдгээ хэлэх боломжгүй байна. Мөн үүнээс гадна хаалалт байхгүй, бүх цонх нь сийгдэг, бүргэд хаалга нь гажсан, ванны усны цорго байхгүй. Ийм чанаргүй барилгыг улсын комис яагаад хүлээж авсан юм бэ? Барилгын даргатай яръя гэтэл Хятад хүн учраас ойлголцож чадахгүй байна. Энэ асуудлыг яаралтай шалгаж дорвитой арга хэмжээ авч хариу өгнө үү.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж