Blackberry компани 4500 ажилтнаа цомхотголоо

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Blackberry компани 4500 ажилтнаа цомхотголоо

Энэ жил тийм ч ашигтай ажиллаж чадаагүй Blackberry компани алдагдлаа нөхөхийн тулд 4500 ажилтнаа цомхотгохоор болсон байна. Тус компанийн ашиг өнгөрсөн жилийнхээс 17 хувиар унасан гэсэн таагүй мэдээлэл гарчээ. “Ухаалаг утас болоод үүрэн телефоны зах зээл улам л өргөсиж, зах зээл нь ч томорч байна. Өрсөлдөөн ч нэмэгдлээ. Бид энэ жил маш хангалтгүй ажилласан. Тиймээс ч би горыг нь амсч алдагдал хүлээлээ. Яг одоохондоо манай компанид ажилчдаа цомхотголд оруулахаас өөр сонголт алга” гэж тус компанийн ерөнхий захирал Торстен Хайнс ярьжээ. Одоогоос хэдхэн сарын өмнө Z10 загварын ухаалаг утсыг зах зээлд гаргасанч Apple, Samsung компанийн гаргасан шинэ загварын зах зээлийг гүйцэж чадаагүй юм. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд энэхүү шинэ загвар 2,7 сая л борлогдсон байна. Одоо тэд Z30 загварын ухаалаг утсыг худалдаанд гаргахаар зэхэж байгаа бөгөөд эхний тооцооллоор өмнөх загвараасаа 10 гаруй хувиар давуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин мэргэжилтнүүд энэ загварын утас мөн адил алдагдал хүлээнэ гэж таамаглаж байгаа билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж