Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

БНСУ болон Азийн өсвөрийн насныхны дунд чамгүй алдартай “T-ARA” болон "Speed", "Seeya", "Davichi" хамтлагийнхан өнөөдөр Улаанбаатарт ирээд байна.

Өнөөдөр тэд “Чингис” зочид буудалд хэвлэлийн хурал хийлгэсэн бөгөөд харамсалтай нь ихэмсэг нь дэндсэн охид гарын үсгийг нь авахаар цугласан охид, хөвгүүдийг хүн чинээ тоосонгүй. Сэтгүүлчид утасгүй микрофон барих ёстой, биед нь хүрэх хориотой гэхчлэн монголчуудад маш өндөр шаардлага тавьж буй солонгос охидын тоглолтын тасалбар 35, 60, 350 мянган төгрөгийн үнээр зарагдаж байгаа. Өнөөдөр болох тэдний тусгай хүлээн авалт нь л гэхэд 350.000 төгрөг гээд бодохоор  “T-ARA”-гийн охид өөрсдийгөө чамгүй өндрөөр үнэлж байгаа даг.

Сонирхуулахад, саяхан БНСУ-ын иргэдийн дунд явуулсан шилдэг 10 хамтлагийн жагсаалтад манайд зочлоод “T-ARA” багтаагүй нь тоогүй.

Top 10 Best K-Pop Bands:

1.SUPER JUNIOR
2.SNSD a.k.a Girls Generation
3.Big Bang
4.SHINee
5.TVXQ
6.BEAST/B2ST
7.NU"EST
8.2NE1

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж