
Тэр байтугай иргэдтэй уулзана хэмээн зарласан энэ уулзалтдаа эрхэм дарга өөрөө ч үзэгдсэнгүй.
Харин энэ хэлэлцүүлгийг зохион байгуулагсан албаныхан “Такси үйлчилгээг сайн, муугаар хэлэх хүн олон байдаг хирнээ асуудлыг ярилцаж шийдвэрлэх гэхээр нэг ч хүн ирсэнгүй” хэмээн эгдүүцэж суув. ШӨХТГ, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Замын цагдаагийн газар, Нийслэлийн тааврийн газрын албан хэдэн хүн энэ хэлэлцүүлэгт ирсэн байсан ч санал солилцох иргэд ирээгүй тул аргагүйн эрхэнд тарна лээ.
ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн таксины үнийг километр тутамд нь 1000 төгрөг болгох мэдэгдэл цагаа ч, байгаа ч олоогүй бололтой.
Д.ЖАРГАЛ