Дипломат албаны тухай хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Дипломат албаны тухай хуулийн төсөл өргөн барив

Гадаад харилцааны сайд Л.Болд Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Монгол Улс одоогоор дэлхийн 164 улстай дипломат харилцаатай бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд 15 улстай дипломат харилцаа тогтоосны дээр цаашдаа 30 улстай дипломат харилцаа тогтоох хоёр талын холбогдох яриа хэлэлцээ болон бусад олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж ирсэн, цаашид ч хийгдэнэ. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариуцах юм. Иймд Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг Элчин сайдын адилаар Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байхаар хуульчилж өгөх шаардлагатай гэж үзэж энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьж буйг Л.Болд сайд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж