Афинд болж буй гудамжны эсэргүүцэл.
Фото: Yorgos Karahalis / Reuters
“Eurostat” агентлаг евро бүсийн ДНБ-ий талаар есдүгээр сарын эхээр мэдээлсэн ч Грекийн ДНБ-ий улирлын өсөлтийн талаар огт дурьдаагүй юм. “Eurostat”-ын мэдээнд 2012 тэр үетэй харьцуулахад Грекийн ДНБ-ий өсөлт 4,6 хувиар буурсан нь уналт удааширсныг харууллаа гээд нэгдүгээр улиралд уналт 5,6 хувь, 2012 оны гуравдугаар улиралд 6,7 хувьтай байсан хэмээжээ.
Европын орнуудаас Грек эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн орон. Төсвийн байнгын алдагдлаас болоод тус улс гадны зээлдүүлэгч нарын тусламжгүйгээр гадаад өрөө төлж чадахгүйд хүрч байв. Еврокомисс, ЕТБ, ОУВС хөнгөлөлттэй нөхцөлөөр 240 тэрбум ам.долларын зээлийг Грект олгосон ч өнгөрсөн сард тус улсад бас л нэмэлт тусламж хэрэгтэй болж байгааг хэвлэлүүд бичиж байлаа.