
Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай холбогдон тодруулахад, “Гурилын үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй. Ургац хураалтын ажил хэвийн явагдаж байгаа. Төлөвлөсөн хугацаандаа хурааж дуусах учраас үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй. Сайд гурил үйлдвэрлэгч, тариаланчидтай уулзахад энэ талаарх санал гаргаж байсан ч хариуд нь алдагдалгүйгээр алтан дундажийг барьж ажиллахаа хэлснийг үнэ нэмэгдэнэ гэж ташаа ойлгосон байна. Гурилын үнэ нэмэгдэхгүй” гэсэн хариулт өглөө.
У.БОЛОР