
Шар будааны үнийг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувиар буурсан бол өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна гэж Үндэсний статистикийн газраас мэдээлж байна. Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Дорноговь, Дундговь, Орхон, Говьсүмбэр аймагт 30-100 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1400-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Д.Цэц