
Хуулинд зааснаар Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг 15-аас доошгүй хоногийн өмнө нийт иргэдэд ил тод мэдээлэн хуралдуулж, анхдугаар хурлаар өмнөх хурал, Засаг даргын ажлын тайлан сонсож чөлөөлөх, шинээр Багийн ИНХ-ын тэргүүлэгчид, Хурлын дарга, Багийн засаг даргыг сонгож батламжлах ёстой гэнэ. Хууль бусаар хийсэн дээрх хурлуудаараа ИНХ-ын тэргүүлэгчдээ сонгож батлалгүй орхигдуулан хурал даргалагч нь Хурлын дарга, Засаг даргын сонгуулийг нэгтгэн явуулж давхар хууль зөрчсөн байна.
Ихэнх багууд өрсөлдөгчгүй, МАН-аас хууль зөрчин томилогдсон багийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилох зорилготой болж өнгөрсөн аж. Улиастай сумын зургаан багийн хурлын хуралдааныг зориуд нэг намын явцуу бодлогын хүрээнд зохион байгуулан, нийтэд мэдээлэлгүй төрийн байгууллага, нийт иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчин нэг дэх өдөр, ажлын цагаар төрийн албан хаагчдыг ажил таслуулан, хөдөлмөрийн хууль зөрчүүлэн оролцуулжээ.
Иргэдийн зүгээс “Багийн Иргэдийн нийтийн хурлыг урд орой цөөн тооны хүрээнд зарласан болж ажлын өдрөөр МАН-ын үүрийн хурал шиг хийсэн” хэмээн ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Иргэдийн оролцоо, шууд ардчилал хэмээн дээр дооргүй ярьж хэрэгжүүлж эхлээд байхад Завханы Засаг ноён Ж.Жамянтив өөрөө тэргүүлэн иргэдээ дарамталж, шууд ардчиллыг уландаа гишгэлээ хэмээн Завхан аймгийн Улиастайн иргэд ихэд бухимдаж байна.