Фэйсбүүкээр танилцахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкээр танилцахгүй байхыг анхаарууллаа

Филиппин, Сингапур, Малайз зэрэг Азийн улс орнуудын харьяалалттай үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байх, тэдэнтэй видео чат, зурган файл солилцохгүй байхыг Эрүүгийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Учир нь сүүлийн үед хуурамч фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр илэрч байгаа аж.

 Дээрх гэмт этгээдүүд нь ямар нэг байдлаар иргэдтэй харьцаа тогтоож улмаар видео чат хийх хүсэлтийг илгээдэг, үүний дараа чат хийж байгаа бичлэгийг хуулбарлан цахим хуудсанд байршуулж танил найз нөхөд, гэр бүлийнхэнд нь мэдээллийг тараана зэргээр дарамталж их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж