“Био”-гийн зам 11 дүгээр сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

“Био”-гийн зам 11 дүгээр сард ашиглалтад орно

Биокомбинатын чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил одоогоор 50 гаруй хувьтай байгаа талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто зам барилгын ажлыг 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөжээ. Замын ажлыг анх 2014 онд дуусгаж ашиглалтад оруулна гэж байсан ч ийнхүү өмнө нь дуусгах боломжтой болжээ. Одоогийн байдлаар ийнхүү нийт замын ажлын тэн хагасыг хийсэн бөгөөд үүнд далан, хиймэл байгууламж, цементээр бэхжүүлсэн суурийн ажлууд багтсан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж