
Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалыг өнөөдөр буюу 2013 оны 9 сарын 20-ны 22:00 цагаас эхлэн 22-ны 22:00 цаг хүртэл хааж, уулзварын хучилт хийж нээнэ. Энэ үед хойд урсгалаар хоёр эгнээ зорчино. 9 сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 22:00 цаг хүртэл энэ замын хойд урсгалын 100 метр хэсгийг хааж, хучилт хийх тул урд урсгалаар хоёр эгнээ зорчихоор боллоо гэж
Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.