… Замын хөдөлгөөн аль хэдийнэ эхэлсэн байлаа. Улаанбаатарыг
утаанбаатар болгосон өнөөх гашуун саарал утааны цаанаас ургахын улаан
нар ажуухан мандаж харагдана. Энхрий машиндаа ногоон гэрэл хүлээн суух
зууртаа ахиад л гунигт автан ихэр татан уйлмаар боловч машин барьж
яваагаа өөртөө байн байн анхааруулж үрүүлээ чанга атгана. Тэгж явсаар
нисэх онгоцны буудал дээр ирлээ. Энхрий машинаа түгжин буудлын зүг
эргэлзсэн бололтой хэсэг харж зогссоноо төв хаалгыг зүглэн ажуухнаар
алхлаа. Гэнэт араас нь "-Энхрий…" гэх дуунаар цочин огцом эргэж хартал
"-Энхрий миний дүү гэртээ байж байхгүй дээ. Энэ царайгаа хараачээ, бүр
бүлцийчихсэн байна." гэсээр нь түүнрүү дөхиж ирэх нилээн ахимаг насны
боловч их л дэгжин хадагтай байх нь Жаргалын дарга Цэцэгмаа байлаа.
Тэрээр Энхрийгийн доголон нулимсийг аяархан шувтрах зуураа "Битий
ингэлдээ. Бүх юм сайхан болно. Тэвчээртэй хүлээгээд байж бай." гэлээ.
Зөвхөн бидний хайр 5
Тавдугаар хэсэг: Сонин зүйл