Химийн зэвсгийг устгахад нэг жил шаардлагатай хэмээн Башар Ассад мэдэгдэв. Телевизээр өгсөн ярилцлагадаа Сирийн ерөнхийлөгч энэ ажиллагааны зардал нь нэг тэрбум орчим доллар хүрнэ хэмээжээ. 

Башар Ассад
Сирийн химийн зэвсгийг устгахад нэг жил шаардлагатай гэж Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Fox News телевизид өгсөн ярилцлагадаа хэлжээ. Химийн зэвсгийг устгахад наад зах нь нэг тэрбум ам.доллар хэрэгтэй. Энэ бол маш нарийн ажиллагаа” хэмээн Башар Ассад онцолжээ.
Химийн зэвсгийг нь авах сонирхолтой ямар ч оронд дамжуулан өгөхөд бэлэн байгаа гэж Ассадын хэлснийг Reuters агентлаг тэмдэглэв. Сирийн Засгийн тэргүүн наймдугаар сарын 21-ний өдрийн химийн довтолгооны хариуцлагыг тус орны зэвсэгт хүчин хариуцахгүй гэдгийг дахин мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР