Дэлхийд хоёр тэрбум жилийн нас үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Дэлхийд хоёр тэрбум жилийн нас үлджээ

Дэлхий дээрх амьдрал 1,8-3,3 тэрбум жилийн дараа үгүй болно гэж Зүүн Английн Их сургуулийн эрдэмтэд тогтоов. Энэ нээлтийг тэд оддын эргэн тойрны амьдралын бүсүүдийн (тухайлбал, тийм бүсэд Нарны аймаг хамаардаг) үндсэн дарааллыг судалсан ажлынхаа хүрээнд хийжээ. Тэдний судалгаа Astrobiology (pdf) сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Фото: NASA

Судалгааны биетээр дэлхий болон оддын амьдрах орчинтой долоон экзо гаригийг авчээ.  Оддын бүсийн 27 гаригийг “Кеплер” одон орны дурангаар илрүүлсэн юм. Од гаригсийн  хөгжлийн загвараар эрдэмтэд амьдрал байж болох бүсэд гариг оршин байх хугацааг тооцоолон гаргажээ.

Нэгээс 54 тэрбум жилийн баримжааны алдааг тэд тооцоондоо оруулан тоолсон ба тэр үзүүлэлт нь дэлхийн хувьд 6,3-7,8 тэрбум жил гэж гарсан байв. Манай гаригийн нас нь 4,5 тэрбум жил болохыг тогтоож, дэлхий амьдралын бүсэд хоёр тэрбум орчим жил байх ёстой гэж үзэв.

Зүүн Английн Их сургуулийн судалгаа гаргасан эрдэмтдийн хэлснээр, дэлхийн амьдрал үүнээс өмнө ч төгсөж магадгүй. Учир нь дэлхий нарны “халуун бүсэд” орох учраас ус уур болон алга болох аж.

Амьдрах орчинтой бүс гэж оддын аймгийн гаригт ус шингэнээр байж болохыг хэлдэг байна. Гол дарааллын дагуу халуун цөмийн урвал нь устөрөгчийг гелий болгон хувиргадаг эрчим хүчний эх сурвалжтай сансарын биетийг од гэж нэрлэж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж