Өр, төлбөртэй байруудын халаалтыг өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Өр, төлбөртэй байруудын халаалтыг өгөхгүй

Орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өгч эхэлсэн. Гэсэн ч зарим барилгад одоо болтол халаалтгүй байгаа аж. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Ямар нэгэн шугамын засваргүй эсвэл өмнөх оны өр төлбөргүй бол байрнуудын халаал­тыг цагтаа өгсөн байх ёстой” гэв. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл халаалт өгөөгүй байгаа байрнууд засвартай эсвэл өмнөх оны ямарваа нэг өртэй байгаа гэж ойлгох аж. Гэхдээ жилийн жилд халаалтыг хоцорч өг­дөг хэрнээ төлбөрөө авах болохоор бүтнээр боддогт иргэд гомдолтой байдаг. Тэгвэл “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн зүгээс дулаан хэдний өдөр тавигдсан байна, тэр өдрөөс эхлэн төлбөрийг нэхэмжлэхийг конторуудад үүрэгджээ. Тиймээс хугацааны хувьд зөрүүтэй төлбөр нэхэмжилсэн бол өөрийн байрны харьяа конторт хандаж, санал гомдлоо хэлэх хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж