Монголбанк долоон сая ам.доллар худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Монголбанк долоон сая ам.доллар худалдан авлаа

Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Энэхүү дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар долоон сая ам.долларыг 1652 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авсан байна. Түүнчлэн банкууд своп, форвард хэлцэл хийх санал ирүүлсэн ч Монгол­банк саналыг биелүүлээгүй байна. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валю­тын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж