Ам.долларын ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш буурчээ

Төв банкны албан ханшаар есдүгээр сарын 12-ны байдлаар ам.долларын ханш 1721 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин үүнээс хойш буурсаар хоёр өдрийн өмнөх байд­лаар 1658.43 төгрөгт хүрээд байна. Эдийн засагчид цаашид ханш буурах хандлагатай байгааг хэлж буй бөгөөд үүнд “Самурай” бондоос ам.доллар орж ирнэ гэх мэдээлэл нөлөөлсөн гэж байгаа юм. “Найман шарга” валют арилжааны төв дэх ченжүүд хоёр өдрийн өмнөх байдлаар нэг ам.долларыг 1670 төгрөгөөр авч, 1672 төгрөгөөр зарж байв. Ам.долларын ханш есдүгээр сарын эхэн үед 1620 орчим төгрөгтэй тэнцэж байсан юм.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж