
Манай хамт олон энэхүү хугацаанд хэрэглэгчиддээ улам бүр ойртон ажиллахын тулд 2010 оны намар 4х4 Автосервис автозасвар, оношлогооны Төвөө иж бүрэн шинэчлэн ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ-аа сүүлийн үеийн загвар дизайнаар засварлан хэрэглэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлсээр ирлээ. Мөн бид 2011 оны 4-р сард Өргөө кино театрын урд 4Х4 Автосервис Өргөө салбараа нээж өөрсдийн үйлчилгээгээ та бүхэндээ ойртуулсаар байна.
Мөн автозасвар үйлчилгээний газруудаас анхлан үйлчлүүлсэн үнийн дүнгээс хамааран хөнгөлөлт эдлэх 4х4 хөнгөлөлтийн картыг гаргасан нь манай олон үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн төдийгүй өндрөөр үнэлэгдээд байна.
Ингээд та бүхэндээ манай хамт олон дахин 2013 оны 9-р сарын 19-ны өдөр нийслэл хотод төв зам дагуу 4Х4 АВТОСЕРВИС шинэ салбараа нээлээ. Шинээр нээгдсэн тус салбар нь Баянзүрх дүүргийн 16-р хороололын Батлан хамгаалахын их сургуулийн хойд талд байрлаж байгаа бөгөөд хэрэглэгчиддээ автозасвар-оношлогооны иж бүрэн үйлчилгээг үзүүлэхийн хамт Японы брэндийн TOKICO амортизатор, NISSHINBO тоормосны наклад болон АНУ-н K&N агаар шүүгч, тосны шүүр болон бусад бүх төрлийн сэлбэгийн худалдаа явагдаж байгаа тул Эрхэм хүндэт үйлчлүүлэгч та бүхэн манай шинээр нээгдсэн салбар төвөөр заавал ороод гараарай.
ХАЯГ:
4х4 Автосервис ШИНЭ САЛБАР
БЗДүүрэг, 16-р хороолол, Батлан хамгаалахын их сургууль хойд талд, СодМонгол ШТС-н эсрэг талд, Утас: 98640833
Ажиллах цаг: 11:00-20:00 (Мягмар гаригт амарна)
4х4 Автосервис Төв
БЗДүүрэг, Цайз 16-р хороолол, 18-р байрны урд, Утас: 481666
Ажиллах цаг: 09:00-18:00 (Даваа гаригт амарна)
4х4 Автосервис Хороолол салбар
Өргөө кино театраас уруудаад Петровис ШТС-ын урд, Утас: 363710
Ажиллах цаг: 10:00-19:00 (Даваа гаригт амарна)
4х4 Автосалон
Зүүн 4 замаас зүүн тийш Альфа бийлдинг, Автосалон Утас: 70161616
Вэб сайт:
Facebook: