Tариалангийн бүс нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Tариалангийн бүс нутгаар цас орно

Малчид, тариаланчдын анхааралд:

Маргааш баруун зүгийн нутгаар, 21-22-нд ихэнх нутгаар хүчтэй салхитай, газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна.

2013 оны 09 дүгээр сарын 19-ний 20 цагаас 09 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын саваар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус дулаан, Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2013 оны 9 дүгээр сарын 21-нээс 9 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 23,24-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж