Сангийн яам төсөвт тодотгол хийх төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Сангийн яам төсөвт тодотгол хийх төсөл боловсруулжээ

УИХ дахь МАН-ын бүлэг нээлттэй хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг тодруулсан юм. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хариултаар бол тус яам улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл бэлтгэсэн байна. Гэхдээ энэхүү хуулийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Засгийн газар төсөвт тодотгол хийх шаардлага байна гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлэх аж.

Мөн энэ үеэр төгрөгийн ханш унаж байгаагаас иргэдийн худалдан авах чадвар буурч буй тухай хөндөгдсөн юм. Энэ асуудалтай холбоотойгоор цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг Сангийн яам бодолцож байна уу гэдгийг лавлахад “Ирэх оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдлийг суулгах бололцоо байна уу гэдгийг судалж байгаа” гэж хариулсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж