УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилсээр байна. Тус бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үндэсний статистикийн хорооны дарга нараас нээлттэй мэдээлэл сонсож, чуулганы хуралд оролцохоос өмнө нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болох хэрэгтэй байна гэж УИХ-ын чуулганыг түр хойшлуулсан билээ.
Ийн мэдээлэл сонссоны дараагаар бүлгийн хуралдааныг хаалттайгаар үргэлжлүүлэхээр болсон бөгөөд маргаашийн чуулганаар хэлэлцэх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд гаргах саналаа хэлэлцэж, намаас хэрэгжүүлэх дараагийн улс төрийн алхмуудаа төлөвлөж буй аж.
Б.ЭНХ