Хөлбөмбөгийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээж буй “Fifa 14” тоглоом энэ сарын 24-нд албан ёсоор танилцуулагдан худалдаанд гарах гэж байна.
Энэхүү шинэ тоглоомонд Бразилийн хөлбөмбөгийн лигийн 19 баг, Монтенегро улсын хөлбөмбөгийн шигшээ баг зэрэг багтжээ.
“Fifa 14” тоглоомны нүүр хуудасны хавтас дээр Мессигийн зураг тавигдсан ба Мексикт худалдаанд гарах хавтасны эхний нүүрэнд түүнтэй хамт Хавьер Хернандесын зураг байхаар төлөвлөжээ. Мөн Төв, Өмнөд Америкийн ковер дээр Мессигийн хамт Чилийн хагас хамгаалагч Артуро Видалын зураг тавигдах гэнэ.
Харин Их Британи, Ирландад болон Ойрхи-Дорнодод худалдаанд гарах “Fifa 14” тоглоомны нүүр хуудсанд Месси болон Гарет Бэйл нар гарах гэнэ.