Олон улсын сургалт Сэлэнгэ аймгаас эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Олон улсын сургалт Сэлэнгэ аймгаас эхэллээ

Олон
улсын гандболын холбоо /ОУГХ/, Монголын гандболын холбоо /МГХ/ той
хамтран “Мини гандбол” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд
есдүгээр сарын 18-30-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон
Улаанбаатар хотод “Олон улсын гандболын багш, дасгалжуулагч нарын олон
улсын сургалт, семинар”-ыг зохион байгуулж байна. Сургалтыг удирдахаар
ОУГХ-ны сургагч багш,  Германы иргэн Мартин Хелмут Монголд иржээ. МГХ-ны
Ерөнхийлөгч, доктор Д.Жаргалсайхан ОУГХ-ны зөвлөх багш М.Хелмутийг
Монголд ирсэн даруй нь хүлээн авч уулзсан байна.

Сэлэнгэ
аймгийн ССАЖГазар, БТСГазар бүх сумаасаа биеийн тамирын багш нарыг
урьж, уг олон улсын сургалтад оролцуулж байгаа юм. Сургалтыг Мартин
Хелмуттай хамтран удирдахаар  МГХ-ны гүйцэтгэх захирал, спортын мастер 
Д.Энэбиш, дасгалжуулагч-хэлмэрчээр МГХ-ны багш Б.Бадрангуй нар хөдөө
орон нутгийг зорьжээ.

“Мини гандбол” нь бага хэмжээтэй талбайд
жижиг бөмбөгөөр тоглож, олон тооны өсвөр насны хүүхэд тоглодог онцлогтой
бөгөөд суралцахад хялбар дүрэмтэй байдаг ба манай улсын ЕБС-ийн спортын
заалууд нь “Мини гандбол”-ын спортод талбайн хэмжээ нь тохирч,
шаардлагад нийцэж байгаа юм. МГХолбоо хүсэлт тавьж хөөцөлдсны үр дүнд
ОУГХ-ноос энэ сургалтад зориулан мини гандболын бөмбөгийг буцалтгүй
тусламжийн шугамаар авчээ. Эдгээр бөмбөгийг сургалт явуулсан аймгуудын
ЕБС-иудын баг тамирчид, сургалтад оролцсон багш нарт өгөхөөс гадна
ОУГХ-ноос ирүүлсэн ном, сургалтын гарын авлага зэргийг гардуулах ажээ.

Сургалт,
семинар есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төвд,
есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн төвд, есдгээр сарын
27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо цуврал хэлбэрээр явагдана. 
Сургалтад 40-60 биеийн тамирын багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчин,
биеийн тамир спортын ажилтан хамрагдах бөгөөд амжилттай оролцож,
шалгалтан,д тэнцсэн хүмүүст ОУГХолбоо, МГХ-ны олон улсын сертификат
олгох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж