Исламын гоо бүсгүй тодорчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Исламын гоо бүсгүй тодорчээ

Мусульман шашинт орнуудын дунд зохиогддог “World Muslimah” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний 2013 оны ялагчаар Нигери улсын оролцогч Обабие Айшах Ажибола гэх 21 настай бүсгүй тэргүүлжээ. Гурван жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн мусульман шашинтнуудын гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлсэн Обабие Айшах Ажибола 25 сая рупи /2200 ам.доллар/-ын мөнгөн шагнал болон Энэтхэг, Саудын Арабын Мекка хотод аялах эрхээр шагнуулсан байна.

Индонезийн нийслэл Жакарта хотод өчигдөр болж өнгөрсөн исламын ертөнцийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээний эцсийн шатанд Бангладеш, Иран, Малайз, Нигери, Бруней зэрэг 20 орны оролцогч шалгарч үлдээд байсан аж. Тэмцээний эхний шатанд гоо бүсгүйчүүд мусульман шашины толгойн алчуурыг /хижаб/-аар хэрхэн гангарснаараа уралдсан бол эцсийн шатанд коран судраар мэдлэгээ сорьсон байна.



Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж