
Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн гэр хорооллын яндангаас ялгарах хорт утааны хэмжээг бууруулахын тулд "Цэвэр агаар сан"-гаас зуух, яндан нийлүүлэх ажлыг нэлээд эрчимтэй хийсэн. Дүүрэг бүрт зуух, гэрийн дулаалга нийлүүлэх ажлыг зохион байгуулсан санагдана. Тэгэхдээ бүр "Заасан хугацаанд зуух авахгүй бол дахин нийлүүлэхгүй шүү" гэх ухаантай юм ярьж бас ч үгүй айлгаад авна. Гэсэн ч Шархүү нь зуух аваагүй юм.
Харин өнөөдөр гэнэт зуух авсан уу гэж лавлаад золтой л өнөөх мундаг үнийн хямдрал өгч худалдсан зуухны өрөнд орчихсонгүй. Ямар ч байсан учир нь олдож, "Цэвэр агаар" сангийнхан нэр нэгтэй хүнтэй андуурч залгаснаа хүлээн зөвшөөрөв.
Г.ШАРХҮҮ