Анх удаагаа “Оюутны спортын их наадам” нь аймгийн төвөөс өөр газар, Увс нуурын ай сав газар болох үзэсгэлэнт Хяргас нуурын хөвөөнд орших “Хар тэрмэс” амралт сувилал, аялал жуулчлын цогцолборын байр, спортын талбай, танхимыг ашиглан зохион байгуулагдснаараа онцлог боллоо.
Энэхүү наадамд Архангай, Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховдын 6 аймгийн их, дээд сургуульд суралцаж байгаа 10,000 орчим оюутан залуучуудын дотроос спорт, урлагын гоц авьяас чадварараа сонгогдон шалгарсан 300 гаруй төлөөлөгчдийг хамруулан зохион байгуулагдлаа. Наадмын үеэр оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, оюутан мисс шалгаруулах уралдаан, урлагийн 5 төрлийн арга хэмжээ, спортын 6 төрлийн тэмцээнүүд зохиогдож, бүсийн их, дээд сургуулиудын захирлуудын уулзалт-зөвлөгөөн, оюутны холбоодын дарга нарын хурал зэрэг цогцолбор ажлууд нэгэн зэрэг хугацаанд хамтдаа зохиогдлоо. Тэмцээн, урлагийн наадамд доорх сургуулиудын баг, тамирчид тэргүүн байруудыг эзлэсэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Үүнд:
СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД:
Нэг. Волейболын тэмцээн /эрэгтэй баг/:
- Ховд аймгийн их сургуулийн баг
- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
- Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургууль
Волейболын тэмцээн /эмэгтэй баг/:
- Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургууль
- Завхан аймгийн МУИС-ийн салбар сургууль
- Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
Хоёр. Шатрын тэмцээн /эрэгтэй/
- Б.Энхбаяр- Ховд их сургуулийн тамирчин
- Г.Лхагва-очир- Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
- Б.Чулуунтөмөр- Завхан аймгийн МУИС-ийн салбар сургууль
Шатрын тэмцээн /эмэгтэй/
- Ц.Отгончимэг- Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургууль
- Б.Энхзул- Завхан аймгийн МУИС-ийн салбар сургууль
- О.Энхзаяа- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
Гурав. Үндэсний бөхийн барилдаан
- Ж.Бат-Оргил- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
- О.Баярцогт- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
- Б.Батдорж-Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
Дөрөв. Ширээний теннисний тэмцээн /эрэгтэй ганцаарчилсан төрөл/
- Л.Болд-Эрдэнэ- Ховд их сургууль
- З.Цогтсайхан- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
- А.Бямбабаяр- Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
Ширээний теннисний тэмцээн /эмэгтэй ганцаарчилсан төрөл/
- Ц.Отгонбаяр- Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
- Ц.Биндэрьяа- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
- Х.Амангүл-Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль
Ширээний теннисний тэмцээн /холимог хосын төрөл/
- З.Цогтсайхан, Ц.Биндэрьяа- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
- А.Бямбабаяр, Ц.Отгонбаяр- Говь-Алтай аймгийн ЭМШУИС салбар сургууль
- Ш.Талгажбек, Х.Амангүл- Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар
Тав. Модон бөмбөгийн тэмцээн/эрэгтэй ганцаарчилсан төрөл/
- Х.Энхболд- Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургууль
- Б.Батзаяа- Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
- А.Бямбабаяр- Говь-Алтай аймгийн ЭМШУИС салбар сургууль
Модон бөмбөгийн тэмцээн /эмэгтэй ганцаарчилсан төрөл/
- А.Гэрэлт-од – Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургууль
- Ц.Отгонбаяр- Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
- Б.Дулмаа- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
Модон бөмбөгийн тэмцээн /багийн төрөл/
- М.Мөнх-од, Х.Энхболд, А.Гэрэлт-од, Д.Өлзиймаа-Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургуулийн баг
- Б.Батзаяа, А.Пүрэвбат, Ц.Отгонбаяр, Б.Нямсүрэн-Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
- Ч.Батжаргал, Н.Ууганбаяр, Б.Дулмаа, Д.Хоролсүрэн-Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
Зургаа. Дартсын тэмцээн /эрэгтэй/
- Б.Батболд- Завхан аймгийн МУИС-ийн салбар сургууль
- Б.Отгон-эрдэнэ- Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургууль
- Х.Ербулан- Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар
Дартсын тэмцээн /эмэгтэй/
- Б.Жыргаугүл- Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль
- Г.Долгормаа- Завхан аймгийн МУИС-ийн салбар сургууль
- Б.Отгонцэцэг- Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль
УРЛАГ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, “ОЮУТАН МИСС” УРАЛДААНЫ ТӨРӨЛ:
- Мэндчилгээний төрөл: Увс, Завхан, Архангай
- Гоцлол дууны төрөл: Баян-Өлгий, Ховд, Увс
- Гоцлол бүжиг: Говь-Алтай, Увс, Завхан
- Язгуур урлаг: Говь-Алтай, Ховд, Завхан
- Гоцлол хөгжим: Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай
- Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурлын илтгэл: Увс, Завхан, Архангай
- “Оюутан мисс” уралдаан: Говь-Алтай, Завхан, Архангай
Наадмын нэгдсэн дүнгээр 153 оноогоор Ц.Лумжав захиралтай Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн баг тамирчид түрүүлэн шилжин явах цом, алтан медаль, хүндэт өргөмжлөл хүртэв. Хоёрдугаар байрыг Х.Оросоо захиралтай Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургууль 138 оноогоор эзлэсэн бол гуравдугаар байранд Р.Нямцэрэн захиралтай Архангай аймгийн МУБИС-ийн салбар сургуулийн баг 132 оноогоор удаах байранд шалгарлаа. Тус наадамд амжилттай оролцон эхний 3 байранд орсон оюутан тамирчидад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын алт, мөнгө, хүрэл медаль олгосон бөгөөд бүсийн их наадмын өргөмжлөл, мөнгөн шагналыг Ерөнхий зохион байгуулагч Монголын Оюутны Спортын Холбоо /МОСХ/, зохион байгуулагч Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн удирдлага, бүсийн ИДС-ийн захиралууд гардуулан өглөө. Наадамд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын зэрэг албаны хүмүүс Улаанбаатар хотоос очин хяналт тавин, удирдан зохион байгуулжээ.
“Хар тэрмэс” цогцолборынхон болон Увс аймгийн хөдөлмөрийн дээд сургуулийн хамт олон их наадмын бэлтгэл ажлыг амжилттай ханган, төлөөлөгчидөө сайхан хүлээн авч үйлчлэн, тэмцээн, наадмыг төвийн болон аймгийн спортын шүүгч, мэргэжилтэнүүдтэй хамтран удирдан явууллаа. Наадмын үеэр болсон МОХ, МОСХ, баруун бүс нутгийн оюутны спортын холбоо, бүсийн их дээд сургуулийн удирдлагууд ажил хэргийн уулзалт-зөвлөгөөнөөр 2014 оны “Оюутны спортын их наадам”-ын эрхийг Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургуулийн хамт олонд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргалаа. Харин 2015 оны наадам Завхан аймгийн МУИС-ийн салбар сургуульд зохиогдно. Говь-Алтай аймгийн ЭМШУИС-ийн салбар сургуульд 2016 оны наадам явагдах зэрэг шийдвэрүүд гарчээ. Наадмын үеэр баруун бүсийн оюутны спортын холбооны хурал болж удирдлагын бүрэлдэхүүнд зарим нэгэн өөрчлөлтийг хийв.
Энэ наадам нь хот, хөдөөгийн спортын ялгаа, сэтгэхүйг арилгахад туслалцаа болох, байгаль ногоон орчиныг спорттой холбох, гадаа цэвэр агаарт тоглож наадахыг дэмжих, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүсийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө. Түүнчлэн энэ наадам хөдөөд томоохон спорт-урлагийн наадам зохион байгуулж болдогыг харуулсан тэмдэглэлт үйл явдал болов. Манай улсад 1980 –аад оны сүүлчээр Монгол-Зөвлөлтийн оюутан, залуучуудын чуулга-уулзалт Сэлэнгэ аймгийн Хондын амралтанд явагдаж байсан туршлагыг энэ удаа Монголын оюутан залуучууд баруун бүс нутагт амжилттай хэрэгжүүлснээрээ олон хүмүүсийн ялангуяа хөдөөгийн спорт сонирхогчдын талархал, дэмжлэгийг зүй ёсоор хүлээсэн юм.
Энэхүү их наадам нь баруун бүсийн их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд 1997 оноос эхлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж ирсэн бүсийн хэмжээний хамгийн том оюутан залуучуудын спорт- урлагийн арга хэмжээ болохыг ийнхүү Увс аймаг болсон энэ удаагийн наадам дахин нотлон харууллаа.