Ш.Эрдэнэбатын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Ш.Эрдэнэбатын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ш.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашигласныг тогтоож, Говь-Алтай аймгийн прокурорын газарт яллах дүгнэлт гарган, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Ш.Эрдэнэбат нь 2008 онд аймгийн Засаг даргийн орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2008 оны долдугаар сарын 29-ны өдөр №04 тоот тогтоолоор халаалтын үнийг үндэслэлгүйгээр 1800 төгрөг болгон нэмжээ. Энэхүү шийдвэрээс үүдэн 2008-2012 онд төсвийн 35 байгууллагад 800 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан байна. Мөн 2008 онд тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт баригдсан Шүтээний өндөрлөг цогцолборын ажлыг нээлттэй тендер зарлалгүйгээр “Монгол дайвин” ХХК, “Бизнес фокус” ХХК-тай ажил гүйцэтгэх 472 сая төгрөгийн гэрээ хууль бусаар байгуулж ажил гүйцэтгүүлсэн, мөн албан тушаалын байдлаа урвуулан 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-аас орон нутгийн төсвийн хөрөнгө 430 сая төгрөгөөр шинээр баригдахаар шийдвэрлэсэн Бугат сумын ЗДТГ-ын барилгын ажлыг хуучин барилга худалдан авах, засварлах гэж нэрийг өөрчлөн Нийтийн аж ахуйн үйлчилгээний 37 сая төгрөгөөр үнэлсэн хуучин барилгыг 100 сая төгрөгөөр худалдаж авах тухай аймгийн ИТХ-ын тогтоол гаргаж, 63 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул хэргийг 2013 оны есдүгээр сарын 17-ний өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргаж шилжүүлсэн байна гэж АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА-наас мэдээллээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж