Монголын боулинг сонирхогчдын холбооны нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Монголын боулинг сонирхогчдын холбооны нэрэмжит тэмцээн болно

Монголын боулинг сонирхогчдын холбооны 5 жилийн ойн нэрэмжит
эрэгтэй, эмэгтэй тамирчдын ганцаарчилсан тэмцээн болно

                                            
Монголын боулинг сонирхогчдын холбооны 5 жилийн ой энэ онд тохиож байна. Тус холбоо ойдоо зориулан “Strike’s” клубтэй хамтарч эрэгтэй, эмэгтэй тамирчдын ганцаарчилсан тэмцээн зохион байгуулахаар болсон байна. Тэмцээн есдүгээр сарын 22-ны ням гаригт “Big Bowling” төвд болох ажээ.

Гурван сая төгрөгийн шагналын сантай сантай энэхүү тэмцээнд ирэх аравдугаар сарын 6-12-нд болох Зүүн азийн тоглолтод оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчид оролцох учраас сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй болох нь дамжиггүй. Үүний дараа Монголын боулинг сонирхогчдын холбоо нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран аравдугаар сарын 20-27 нийслэл хотын “City cup-2013” тэмцээнийг тав дахь жилдээ явуулахаар төлөвлөөд байна.

Монголын боулинг сонирхогчдын холбоо 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголд боулингийн спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах, баг тамирчдыг дотоодын болон олон улсын тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх боулингийн спортыг нийтийн биеийн тамирын салшгүй хэсэг болгоход чиглэсэн олон тэмцээн зохион байгуулж иржээ.
Тухайлбал, 2009 оноос эхлэн “Cola Zero”, “City Cup”,“Big Bowling Tour”, “8 VS 8” шилдэг багуудын халз тэмцээн, оны аварга баг шалгаруулах “King of Bowling”, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, багийн гэсэн олон тэмцээнийг шат дараалалтайгаар амжилттай явуулж байв. Өнгөрсөн хугацаанд Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан дээрх тэмцээний үр дүнд боулинг сонирхогчдын тоо, хүрээ нэмэгдсэн, мэргэжлийн клубүүд үүсгэн байгуулагдсан, нэмэгдсэн, тамирчдын ур чадвар дээшлэхийн зэрэгцээгээр спортын мастер, дэд мастер төрж, 1-3-р зэрэгтэй тамирчдын тоо 100 хүрэн, дундаж онооны үзүүлэлт 185 болжээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж