Ам.долларыг албан ханшаас хямдаар зарж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Ам.долларыг албан ханшаас хямдаар зарж байна

“Найман шарга” орчмын валют арилжааны төвүүдэд өнөөдрийн байдлаар ам.долларыг 1610 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь Монголбанкнаас зарласан албан ханшнаас 30-40 төгрөгөөр хямд үнэ юм. Өнөөдрийн албан ханш 1652 төгрөг байгаа хэдий ч валют солилцооны газрууд албан ханшаас хямдаар худалдаалж байгаа нь гадаад валют харьцангуй элбэг байгаагийнх гэж зарим хүмүүс тайлбарлаж байна. Гэхдээ 1610 төгрөгийн ханш тавьсан хэр нь “Доллар худалдахгүй, зөвхөн худалдаж авна” гэх хүмүүс ч бас цөөнгүй байлаа.  

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар 7.0 сая ам.долларыг 1652.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авсан болно.

Түүнчлэн арилжааны банкууд своп, форвард хэлцэл хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк уг саналыг биелүүлээгүй байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж