МАН-ын бүлэг завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг завсарлалаа

УИХ дахь МАН-ын бүлгийн нээлттэй хуралдаан түр завсарлалаа. Бүлгийн хуралд Монголбанк, Статистикийн газар, Сангийн яамны удирдлагууд оролцож эдийн засгийн төлөв байдлын талаар нарийвчилсан мэдээлэл өгч буй юм. МАН-ын гишүүдээс Монголбанкны захирал Н.Золжаргалаас "вальютын нөөц 2,7 тэрбум ам.доллар байна гэж байна. Үүнд 1,5 тэрбумын бонд багтаж байгаа юу. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд цаасан мөнгийг хэвлэх ёстойгоос ихийг хэвлэчихсэн юм уу" гэх зэрэг асуулт тавьсан бол Н.Золжаргал "хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа" гэдгээ онцлоод "вальютын нөөцөнд 1,5 тэрбумын бондоос үлдсэн 800 сая ам.доллар багтаад явж байгаа" гэдгийг тайлбарласан байна.

Бүлгийн гишүүдийн зүгээс УИХ, намын бүлгүүдээр хэлэлцэлгүйгээр Монголбанк нь шууд Засгийн газартайгаа гэрээ хийж мөнгөний нийлүүлэлт хийсэн нь алдаатай бодлого гэж шүүмжилж байлаа.

Завсарлагааны дараагаар асуулга үргэлжлэн явах бөгөөд Монгобанк, Сангийн яамны мэргэжилтнүүд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар бүлгийн гишүүдэд тодорхой хариулт өгөх аж.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж