Өнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэлнэ

Өнөөдөр хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том баяр наадмуудын нэг Дэлхийн
Аварга Шалгаруулах тэмцээн эхэлнэ. Африк тивд зохиогдож байгаа хамгийн
том тэмцээн болон ӨАБНУ-д явагдах энэхүү тэмцээнийг хөл бөмбөгийн
хорхойтнууд 4 жилийн турш хүлээсэн билээ.

19 дэх удаагийн ДАШТ-д тив тивээс шалгарсан шилдэг 32 баг бүтэн
сарын турш өрсөлдөөн, тэмцлээр дүүрэн 64 тоглолтыг дэлхийн өнцөг булан
бүрт байх хөгжөөн дэмжигчдэд харуулж, бүхэл бүтэн нэг сарыг
гунигтай-жаргалтай, завшаантай-харуусалтай дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд
бэлэн болоод байна. Дэмжиж буй багийнхаа өмсгөлийг, ороолтыг аваад
багийнхаа тоглолтыг амьсгаа даран үзэж, сэтгэл догдлон гоолыг хүлээж,
хожиход нь хамт баярлан, хожигдоход нь хамт гуних хөгжөөн
дэмжигч-фанатуудын их баяр тун удахгүй эхлэх гэж байна. Спортын хамгийн
үнэнч фенүүд, хөлбөмбөгийн хорхойтнууд хэзээд бэлхэн.

Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж